Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Биатлоны нээлттэй тэмцээнийг Монголд болгох санал дэвшүүлжээ

Олимпын дөрвөн удаагийн аварга Александр Тихонов энэ сарын сүүлээр эхлэх ОХУ-ын аварга шалгаруулах биатлоны тэмцээнийг нээлттэй болгон хийх санал гаргасан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Биатлоны нээлттэй тэмцээнийг Монголд болгох санал дэвшүүлжээ
Биатлоны нээлттэй тэмцээнийг Монголд болгох санал дэвшүүлжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын армийн Украинд хийж байгаа тусгай ажиллагааны улмаас Оросын тамирчдыг тэмцээн, уралдаанд оролцуулахгүй шийдвэр гаргажээ.

Олимпын дөрвөн удаагийн аварга Александр Тихонов энэ сарын сүүлээр эхлэх ОХУ-ын аварга шалгаруулах биатлоны тэмцээнийг нээлттэй болгон хийх санал гаргасан байна.

Тэрбээр “IBU холбооноос манай биатлончдыг тэмцээнд оролцохыг хориглолоо. Тиймээс Тюменьд явагдах улсын аваргын тэмцээнийг олон улсын тэмцээн болгон өөрчлөн зохион байгуулья. Беларусь, Казахстан, Монгол, БНХАУ-ын багийг урьж байна” гэжээ.

Хуваалцах