Биатлоны оюутны баг тамирчид анх удаагаа дэлхийн универсиад наадамд өрсөлдөнө
Монголын биатлоны оюутны баг тамирчид анх удаагаа дэлхийн универсиад наадамд оролцох гэж байгаа бөгөөд тус наадам энэ оны арванхоёрдугаар сарын 10-21-нд зохион байгуулагдана
Мэдээллийн алба

Швейцарын Люцерн хотноо болох “Өвлийн универсиад – 2021” наадамд оролцох Монголын оюутны биатлоны шигшээ багийн тамирчид Австрийн Рамзау хотын бэлтгэлийн баазад дэлхийн шилдэг багуудтай хамтран өндрийн бэлтгэлээ хийж байна.
Монголын биатлоны оюутны баг тамирчид анх удаагаа дэлхийн универсиад наадамд оролцох гэж байгаа бөгөөд тус наадам энэ оны арванхоёрдугаар сарын 10-21-нд зохион байгуулагдана.





















