Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бичиг баримтгүй иргэнийг түр саатуулах хүртэл арга хэмжээ авна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ өдрүүдэд хөдөө орон нутгаас нийслэл хот руу ирэх хөдөлгөөн нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор оюутан залуус уулзалдаж, архидан согтуурч, улмаар хэв журмын болон танхайрах төрлийн гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр болж, гарч буй хэрэг зөрчлийн тоо ч өсдөг байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бичиг баримтгүй иргэнийг түр саатуулах  хүртэл арга хэмжээ авна
Бичиг баримтгүй иргэнийг түр саатуулах хүртэл арга хэмжээ авна. Зураг: МҮОНРТ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ өдрүүдэд хөдөө орон нутгаас нийслэл хот руу ирэх хөдөлгөөн нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор оюутан залуус уулзалдаж, архидан согтуурч, улмаар хэв журмын болон танхайрах төрлийн гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр болж, гарч буй хэрэг зөрчлийн тоо ч өсдөг байна.

Цагдаагийн байгууллагаас үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, баар, пабуудыг цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах, насанд хүрсэн иргэдэд үйлчлэх журмыг баримталж ажиллахыг шаардах зорилгоор шалгалтыг явуулж эхэллээ.

Энэ ажлын хүрээнд цэнгээний газруудаар үйлчлүүлж буй иргэдийн иргэний үнэмлэхийг нь шалгаж байгаа бөгөөд үйлчлүүлэгч иргэд заавал иргэний үнэмлэхтэйгээ байх шаардлагыг тавьж байгаа юм.

Баар, паб зэрэг цэнгээний газруудаар үйлчлүүлж байгаа насанд хүрэгчид иргэний үнэмлэх болон өөрийгөө хэн гэдгийг гэрчлэх бичиг баримтгүй бол цагдаагийн байгууллага тухайн хүнийг 72 цаг хүртэл хугацаанд түр саатуулан, шалгаж тодруулах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах үүрэг хүлээжээ.

Хуваалцах