Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бичиг хэрэг хөтлөлтөд шалган туслах үзлэг явууллаа

Архивын тасгийн дарга Д.Мөнгөнцэцэг, ахлах мэргэжилтэн, улсын байцаагч Л.Бямбацэцэг нар оролцож, аймгийн Засаг даргын дэргэдэх 22 агентлагт зохион байгуулалт захирамжлалын баримт бичгийн стандарт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд шалган туслах үзлэгийг явууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бичиг хэрэг хөтлөлтөд шалган туслах үзлэг явууллаа
Бичиг хэрэг хөтлөлтөд шалган туслах үзлэг явууллаа. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбатын баталсан аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, төрийн сангийн үйл ажиллагаанд дотоод аудит явуулах удирдамжийн дагуу хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Архивын тасгийн дарга Д.Мөнгөнцэцэг, ахлах мэргэжилтэн, улсын байцаагч Л.Бямбацэцэг нар оролцож, аймгийн Засаг даргын дэргэдэх 22 агентлагт зохион байгуулалт захирамжлалын баримт бичгийн стандарт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд шалган туслах үзлэгийг явууллаа.

Шалгалтанд хамрагдсан байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн ажил байдлын талаар удирдлагуудад нь танилцуулж, цаашид боловсруулж байгаа бүх албан бичигт зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандартыг мөрдөх, архивын програмд болон скайнерт оруулах баримтанд нягтлан шалгалт, дахин боловсруулалтыг хийх, байнга хадгалах баримтуудыг зааврын дагуу бүрдүүлж, бүрэн бүрдэлтэйгээр цаасан суурьтай болон цахим баримтын хамт төрийн архивт шилжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгааг дүгнэлтэндээ дурьдаж хүргүүллээ.

Хуваалцах