Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бичиг үсгийн баярыг амжилтаар угтана

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл яамныхаа хүрээнд “ Монгол бичигтэн” аяныг эхлүүллээ. Тус яамны албан хаагчид 2014 оны 1 дүгээр сарын 15-нд монгол бичгийн түвшин тогтоох шалгалт өгч тус тусын түвшингээр баг болж хичээллэх юм байна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бичиг үсгийн баярыг амжилтаар угтана
Бичиг үсгийн баярыг амжилтаар угтана. Зураг: МҮОНРТ

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл яамныхаа хүрээнд “ Монгол бичигтэн” аяныг эхлүүллээ. Тус яамны албан хаагчид 2014 оны 1 дүгээр сарын 15-нд монгол бичгийн түвшин тогтоох шалгалт өгч тус тусын түвшингээр баг болж хичээллэх юм байна. Энэхүү ажлын хүрээнд монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэн “Бичиг үсгийн баяр” болон хичээлийн шинэ жилийг “100 хувь Монгол бичигтэн” амжилтаар угтаж, монгол бичигтэн яам болж, төрийн албадыг манлайлах зорилт тавьсан байна. Одоо тус яам гадна талын хаягаа уйгаржин монгол бичгээрээ бичсэн бол цаашид хэлтсүүдээ ингэж хаягжуулах аж.

Хуваалцах