Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бичигт боомтод чөлөөт бүс байгуулна

Бичигт боомтын чөлөөт бүсийн координатыг тогтоох ажлаар ЗГХЭГ-ын ахлах референт Зоригтбаатараар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймаг, Бичигт боомт, ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд хоёр хоногийн хугацаатай ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бичигт боомтод чөлөөт бүс байгуулна
Бичигт боомтод чөлөөт бүс байгуулна. Зураг: МҮОНРТ

Бичигт боомтын чөлөөт бүсийн координатыг тогтоох ажлаар ЗГХЭГ-ын ахлах референт Зоригтбаатараар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймаг, Бичигт боомт, ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд хоёр хоногийн хугацаатай ажиллалаа.

Бичигт боомтод чөлөөт бүс байгуулах хүрээнд Бичигт - Эрдэнэцагаан чиглэлийн замыг засч сайжруулах, Хатавч - Бичигт чиглэлд хатуу хучилттай автозам тавих, Эрдэнэцагаан суманд зочид буудал байгуулах ажлуудыг БНХАУ-ын талаас хийх аж.

Хоёр талын суудлын хуралдаанаар, Зүүн үзэмчин хошуу нь Хатавчийн боомтыг хөгжүүлж аж үйлдвэрийн парк болгох ажилд 250 сая юань буюу 75 тэрбум төгрөг төсөвлөсөн тухайгаа танилцуулсан байна. Энэ хүрээнд 20 ажил хийхээр төлөвлөсний дотор боомт дээр интернэт сүлжээ суурилуулах, үйлчилгээний байр тохижуулах, Бичигт-Эрдэнэцагааны замыг сайжруулж засах, гаалийн талбайг өргөтгөх, ногоон байгууламж бий болгож, гэрэлтүүлэг суурилуулах, бөөний барааны төв байгуулах зэрэг ажил багтаж байгаа юм. Харин Монголын талд Бичигт боомтод орчин үеийн шаардлагад нийцсэн шатахуун түгээх станц, банкууд, брэндийн дэлгүүрүүд, олон үндэстний зоогийн газрууд байгуулах санал тавьсан байна.

Хуваалцах