Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Бичигт- Зүүнхатавч" боомтоор хоногт дунджаар 300-400 орчим зорчигч хил нэвтэрдэг

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дэд дарга Л.Баатарчулуун хоёрдугаар сарын 16-17-нд Сүхбаатар аймаг дахь "Бичигт" боомтод ажиллаж, албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ахуй байдалтай танилцлаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бичигт- Зүүнхатавч" боомтоор хоногт дунджаар 300-400 орчим зорчигч хил нэвтэрдэг
"Бичигт- Зүүнхатавч" боомтоор хоногт дунджаар 300-400 орчим зорчигч хил нэвтэрдэг. Зураг: МҮОНРТ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дэд дарга Л.Баатарчулуун хоёрдугаар сарын 16-17-нд Сүхбаатар аймаг дахь "Бичигт" боомтод ажиллаж, албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ахуй байдалтай танилцлаа.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь Монгол, Хятадын "Бичигт-Зүүнхатавч" боомтоор хоногт дунджаар 300-400 зорчигч, 200-250 тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган, нэвтрүүлж, иргэдэд үйлчилж байна. Энэ үеэр байгууллагын Дэд дарга Л.Баатарчулуун "Бичигт" боомт дахь албаны төлөөлөлд зорчигч, тээврийн хэрэгслийн хяналтыг сайжруулж, нүүрс, өвсний тээврийн хэрэгслийн хил нэвтрэлтийн зохион байгуулалтыг нэмэгдүүлж ажиллах үүрэг өглөө.

Эх сурвалж: Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар

Хуваалцах