Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бичигтийн боомтыг цогцоор нь хөгжүүлнэ

Уулзалтаар Улаанбаатар-Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто замыг цаашлаад Ази-Европыг холбосон арилжааг хөгжүүлэх зорилтот Эдийн засгийн чөлөөт бүсийн төсөл боловсруулах, авто зам, төмөр замын ажлыг хурдацтай өрнүүлэх нэгдсэн нэг чиглэлд хүрсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бичигтийн боомтыг цогцоор нь хөгжүүлнэ
Бичигтийн боомтыг цогцоор нь хөгжүүлнэ. Зураг: МҮОНРТ


Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Бичигт хилийн боомтыг цогцоор нь хөгжүүлэх бодлого боловсруулах ажлын хэсгийн уулзалт Улаанбаатар хотод боллоо.

Монгол Улсын Засгийн газрын ХЭГ, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сүхбаатар аймгийн төлөөлөл оролцож, дээрх асуудлаар холбогдох мэдээллийг харилцан сонсчээ. Уулзалтаар Улаанбаатар-Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто замыг цаашлаад Ази-Европыг холбосон арилжааг хөгжүүлэх зорилтот эдийн засгийн чөлөөт бүсийн төсөл боловсруулах, авто зам, төмөр замын ажлыг хурдацтай өрнүүлэх нэгдсэн нэг чиглэлд хүрсэн байна.


Энэ оны эхний улиралд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Бичигт хилийн боомтод ажиллаж, боомтын газарт бүс (координат) тогтоох, замын техникийн зургуудыг дахин нягталж шалгах, эрчим хүчний шугам татахыг судлах, дээрх ажлын хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх зэргээр БНХАУ-ын Ляонин мужтай Сүхбаатар аймаг хамтран ажиллах хамтын санамж бичгийн дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ойрын үед боловсруулахаар болжээ.

Түлхүүр үг:Сүхбаатар аймаг
Хуваалцах