Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бичил төсөлд хамрагдаж 25 кг цэвэр зөгийн бал хураажээ

З.Оюунтуяа зургаан жилийн өмнөөс хашаандаа чацаргана, улаалзгана, үхрийн нүд, интоор, тошлой, нохойн хошуу, бөөрөлзгөнө зэрэг жимсний мод бут тарьж, өрхийн хүнсний хэрэгцээгээ хангаж ирсэн туршлагатай, байгальд ээлтэй амьдардаг аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бичил төсөлд хамрагдаж 25 кг цэвэр зөгийн бал хураажээ
Бичил төсөлд хамрагдаж 25 кг цэвэр зөгийн бал хураажээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажилладаг. Энэ хүрээнд олон ажил санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Ажилчин зөгий” жижиг төсөл аж. Уг бичил төслийг Хар Ямаатын байгалийн нөөц газарт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын иргэн З.Оюунтуяа хэрэгжүүлж байгаа бөгөөд тэрбээр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр таван бүл зөгийтэй болжээ.

З.Оюунтуяа зургаан жилийн өмнөөс хашаандаа чацаргана, улаалзгана, үхрийн нүд, интоор, тошлой, нохойн хошуу, бөөрөлзгөнө зэрэг жимсний мод бут тарьж, өрхийн хүнсний хэрэгцээгээ хангаж ирсэн туршлагатай, байгальд ээлтэй амьдардаг аж.

Түүнчлэн өнгөрсөн оны долдугаар сарын байдлаар 25 кг байгалийн цэвэр зөгийн бал хураан авч, борлуулсан бөгөөд хоёр жилийн дараа таван бүл зөгийг буцаан өгөх юм байна.

Хуваалцах