Бичил уурхай эрхлэгчдийн судалгаа гарсан байна
Үндэсний статистикийн хороо, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран уул уурхайн салбарт бичил уурхай эрхлэгч иргэдийн судалгааг зохион байгуулж, үр дүнг нэгтгэн гаргажээ.
Мэдээллийн алба

Энэхүү судалгааг манай улсын нутаг дэвсгэрт гар аргаар ашигт малтмал олборлож буй иргэд болон тэдгээртэй хамааралтай бүхий л үйл ажиллагааг газар зүйн байршлаар нь үнэн зөв тогтоож, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тэдний оруулж буй хувь нэмрийг бодитой тодорхойлсон гэж дүгнэж байгаа аж. Тиймээс судалгааны үр дүн нь бодлого боловсруулагчдад шийдвэр гаргах суурь мэдээлэл болно гэдгийг албаныхан хэлж байна.