Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-02/70 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ
Бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-02/70 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Сүмбэрхудаг” ХХК-ийн талбайд гурвалсан гэрээ байгуулан олборлолт хийж буй “Береке” нөхөрлөлийн талбайд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтаар “Береке” нөхөрлөлийн гишүүн А.Ахайгийн аманд ажиллаж байсан либётканы чанар муудсан суурь хөдөлгөөн орж, тормос ажиллагаа хэвийн бус болсон зөрчил илэрч зөрчлийг газар дээр нь арилгуулж, либёткыг солиулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч хугацаатай даалгавар хүргүүллээ.

Сууриараа хөдөлгөөн орж, тоормос муудсан либёткыг сольсон байдал.

Хяналт шалгалтын үеэр

Зөрчил арилгасны дараа

Ил задгай холбосон цахилгаан монтажыг засч, хамгаалалт хийсэн байдал.

Хяналт шалгалтын үеэр

Хуваалцах