Бичил уурхай эрхлэхэд эрх зүйн орчин чухал
“Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо”-ны төлөөлөлтэй Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Сүх-Эрдэнэ, Уул уурхай эрчим хүчний бодлогын мэргэжилтэн Э.Ганхуяг нар уулзаж
Мэдээллийн алба

“Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо”-ны төлөөлөлтэй Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Сүх-Эрдэнэ, Уул уурхай эрчим хүчний бодлогын мэргэжилтэн Э.Ганхуяг нар уулзаж бичил уурхайг хууль эрх зүйн орчинд хэрхэн зохион байгуулах боломж байгаа талаар ярилцжээ.
Өмнөговь аймгийн хэмжээнд нэгдсэн нэг бодлого боловсруулж, эрх зүйн орчинд хамтран ажиллаж, Цогт-Овоо, Мандал-Овоо, Гурвантэс гэх мэт бичил уурхай эрхлэх боломжтой сумдад мэргэжлийн хүмүүс сургалт зохион байгуулахаар боллоо. Түүнчлэн иргэдээ хамгаалах арга хэмжээнүүдийг авч ажиллах нөгөө талаар байгалийн нөхөн сэргээлтийг хийж бичил уурхайчдын хариуцлагыг өндөржүүлэх тал дээр анхаарч ажиллах аж.
Бичил уурхай эрхлэгчид хоршоо, бүлгийн зохион байгуулалтад орж үйл ажиллагаагаа хууль эрх зүйн хүрээнд явуулахад төр, төрийн бус байгууллага, Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо ямар үүрэг хүлээж хамтран ажиллах талаар харилцан ярилцжээ.


















