Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бичил уурхайчдад сургалт зохион байгуулав

Тавдугаар сарын 31-ний өдөр “Бичил уурхайг хэрэгжүүлэх хөшүүрэг, эсрэг тохиолдолд таслан зогсоох, хариуцлага тооцох арга зам” сургалт семинарийг аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд зохион байгуулав.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бичил уурхайчдад сургалт зохион байгуулав
Бичил уурхайчдад сургалт зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар, Цөмийн болон цацрагийн хяналтын газраас “Иргэн бүр-Эрсдэлгүй орчинд” сарын аяныг угтаж тавдугаар сарын 31-ний өдөр “Бичил уурхайг хэрэгжүүлэх хөшүүрэг, эсрэг тохиолдолд таслан зогсоох, хариуцлага тооцох арга зам” сургалт семинарийг аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд зохион байгуулав.

Сургалт семинарт УИХ-ын гишүүн Я.Содбаатар, орон нутгийн удирдлага, байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэнүүд зэрэг 60 гаруй хүн оролцлоо.

Сургалтыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар нээж, Бичил уурхайд төрөөс баримталж буй бодлого, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлт хийх, олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй цаг үеэ олсон сургалт болсон талаар онцолсон.

МХЕГ-ын БОГУУХГ-ын БОХХ-ийн дарга Д.Цэрэндаш Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын ил тод байдал, хяналтын хуудасны талаарх зөвлөмж, Ашигт малтмалын газрын ахлах мэргэжилтэн Д.Сагараадорж бичил уурхайн хууль тогтоомжийн талаар, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэг хууль тогтоомжийн хэрэгжилт, хариуцлага тооцох арга замын талаар Цагдаагийн ерөнхий газрын байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн н.Мөнхбат бичил уурхайн хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар сургалтад оролцогчдод хичээл заав.

Хуваалцах