Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бичил уурхайн нөхөн сэргээлт амжилттай хэрэгжсээр байна

Уул уурхайн нөхөн сэргээлт хийх хариуцлагыг тухайн орон нутгийн иргэд зөвхөн том компаниудад хүлээлгэдэг байсан бол одоо гар аргаар алт олборлодог хувь хүнд ч хүлээлгэдэг боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бичил уурхайн нөхөн сэргээлт амжилттай хэрэгжсээр байна
Бичил уурхайн нөхөн сэргээлт амжилттай хэрэгжсээр байна. Зураг: МҮОНРТ

Уул уурхайн нөхөн сэргээлт хийх хариуцлагыг тухайн орон нутгийн иргэд зөвхөн том компаниудад хүлээлгэдэг байсан бол одоо гар аргаар алт олборлодог хувь хүнд ч хүлээлгэдэг боллоо.

Ийм болсны ач холбогдол нь хоёр жил бичил уурхай ашиглагчидтай хамтран ажилласны үр дүн гэнэ. Одоогийн байдлаар есөн аймгийн 17 байршилд бичил уурхайн нөхөн сэргээлт хийгээд байна.

Жишээ нь, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт олборлолт хийсэн нэг га газар л гэхэд өмнө нь өм цөм ухагдаж, нүх үлдээд байв. Ойр орчимд нь ч өвс, мод ургахаа байж салхины аясаар шороо бужигнана. Харин нөхөн сэргээлт хийснээр энэ байдал тэс өөр болж, цэцэглэжээ.

Хуваалцах