Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Бид байгаа учраас би байгаа”

Африкийн орнуудаар аялаж явсан хүн судлаач эрдэмтэн нэгэн омгийн хүүхдүүдэд тоглоом тоглохыг санал болгожээ. Тэрээр сагс дүүрэн жимсийг модны дор тавиад хэн түрүүлж мод руу очсон нь тэрхүү амттай жимснүүдийг бүгдийг нь авах эрхтэй болно гэсэн аж.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бид байгаа учраас би байгаа”
“Бид байгаа учраас би байгаа”. Зураг: МҮОНРТ

Африк орноор аялаж явсан судлаач эрдэмтэн нэгэн омгийн хүүхдүүдэд тоглоом тоглохыг санал болгожээ. Тэрээр сагс дүүрэн жимсийг модны дор тавиад хэн түрүүлж мод руу очсон нь амтат жимсийг бүгдийг нь авах эрхтэй болно гэжээ. Үүнийхээ дараа хүүхдүүдэд “гүйгээрэй” гэж хэлтэл тэд бие бие рүүгээ харснаа хөтлөлцөөд хамт гүйв. Тэгээд бүгд зэрэгцэж суугаад жимсээ амтархан иджээ. Нэг нь бүх жимсийг ганцаараа авах боломжтой байтал яагаад тэгж гүйснийг асуухад "Убунуту" гэж хариулсан байна.

Убунуту гэдэг нь Ксоса омгийн хэлээр “Бид байгаа учраас би байгаа” гэсэн үг ажээ.

Түлхүүр үг:“Бид байгаа учраас би байгаа”
Хуваалцах