Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бид дарга хийх гэж ирээгүй...

Хуралдаан өглөөний 08:00 цагаас зарлагдсан боловч ирц бүрдээгүйгээс 09:00 цагт эхлэв. Ээлжит хуралдаанд нийт 40 төлөөлөгч ирэхээс 28 төлөөлөгч хуралдаа оролцож 75 хувийн ирцтэйгээр хуралдсан аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бид дарга хийх гэж ирээгүй...
Бид дарга хийх гэж ирээгүй.... Зураг: МҮОНРТ

Баян-Хонгор аймаг

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Долдугаар хуралдаан энэ сарын 26-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хуралдлаа.

Энэ удаагийн хуралдаанд төсвийн давсан орлого хуваарилах, аймгийн ИТХ-ын ажлын тайлан, Аудитын болон , Мэргэжлийн хяналтын газрын тайланг тус тус хэлэлцэж холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргалаа.

Хуралдаан өглөөний 08:00 цагаас зарлагдсан боловч ирц бүрдээгүйгээс 09:00 цагт эхлэв. Ээлжит хуралдаанд нийт 40 төлөөлөгч ирэхээс 28 төлөөлөгч хуралдаа оролцож 75 хувийн ирцтэйгээр хуралдсан аж.

Хуралдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн үг хэлэв. Тэрээр “Бид энэ төрд дарга хийх гэж ирээгүй, зөвхөн ард түмний төлөө үйлчлэхээр ажиллаж байна” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.

Баян-Хонгор аймгийн ИТХ болон Тэргүүлэгчдийн 2013 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн тухай – Д.Ширмэн нарын сонсголыг хэлэлцэн тогтоолын 4 төслийг төлөөлөгчид санал нэгтэйгээр батлан аймгийн ИТХ-ын хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар хангалттай сайн хэмээн дүгнэснээр энэ удаагийн хуралдаан өндөрлөв.

Түлхүүр үг:Баян-Хонгор
Хуваалцах