Бид хэрэглэдэг эмийнхээ чанар, үйлчилгээг бүрэн тодорхойлж чадахгүй байна
Ийм хэр нь өнөөдрийг хүртэл улсаараа лабораторийн шинжилгээнд огт ороогүй эм ууж, тариа тариулжээ.
Мэдээллийн алба

Бид хэрэглэдэг эмийнхээ чанар, үйлчилгээг бүрэн тодорхойлж чадахгүй байна.
Ийм хэр нь өнөөдрийг хүртэл улсаараа лабораторийн шинжилгээнд огт ороогүй эм ууж, тариа тариулжээ.
Үүнийг Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны шинжээч баталлаа.
Mongolian National Radio · Бид хэрэглэдэг эмийнхээ чанар, үйлчилгээг бүрэн тодорхойлж чадахгүй байна
Улсын хэмжээнд ажилладаг эмийн хоёр төв лаборатори гар утсаар бол "нокиа", машинаар бол "эксэл" түвшинд байгааг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир онцоллоо.
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдөртөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор лабораториудын хүчин чадал, чанар, хүний нөөцийн асуудлыг хэлэлцэж байна.


















