Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бид орчноо өөрсдөө л бүрдүүлдэг

"Найрамдал Ротаракт клуб"-ын залуучууд өөрсдийн бий болгосон хөрөнгөөр мөн Швейцарын хөгжлийн агентлагт "Мөрөөдлийн өрөө" төсөл бичиж санхүүжилт амжилттай авч өдгөө 9 дэх эмнэлэгийн хүүхдийн тасгийн тарианы өрөөг шинээр засаж тохижуулан энэ сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн ажил

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бид орчноо өөрсдөө л бүрдүүлдэг
Бид орчноо өөрсдөө л бүрдүүлдэг. Зураг: МҮОНРТ

"Найрамдал Ротаракт клуб"-ын залуучууд өөрсдийн бий болгосон хөрөнгөөр мөн Швейцарын хөгжлийн агентлагт "Мөрөөдлийн өрөө" төсөл бичиж санхүүжилт амжилттай авч өдгөө 9 дэх эмнэлэгийн хүүхдийн тасгийн тарианы өрөөг шинээр засаж тохижуулан энэ сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн ажилтнуудад хүлээлгэн өглөө.

Бид байгаа орчноо шүүмжилж, энэ ч тэр ч таалагдахгүй байна, амьдрах нөхцөл алга гэж ярих үе цөөнгүй. Тэгвэл төрөл бүрийн салбарт ажилладаг 18-30 насны залуучууд сэтгэл зүрх, цаг заваа зориулан өвчиндөө шаналж байгаа бяцхан үрсэд баяр баясгалан, гэрэл гэгээ нэмэхээр эмнэлэгийн хүүхдийн тасаг, тоглоомын өрөөг тохижуулан уг төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Их хэмжээний мөнгө, санхүү болоод хандив тусламжийг хүлээн гар хумхин суухын оронд хийж бүтээе гэсэн сэтгэлээрээ нэгдсэн залуучууд бидний үйл ажиллагаанд залуучууд та бүхэн дэмжин оролцох боломжтой.

Төслийн нээлтэд Нийслэлийн эрүүл мэндийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчид, Карандаш ХХК, Ротари төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

БИД ОРЧНОО ӨӨРСДӨӨ Л БҮРДҮҮЛДЭГ шүү дээ. Залуусаа нэгдээрэй. Найрамдал Ротаракт Клуб. Төслийн линк: https://www.facebook.com/dreamcornerproject/?fref=ts

Хуваалцах