Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Бид шинжлэх ухаанч төр засгаа хэзээ байгуулах вэ

Манай улс 700 мянга гаруйхан өрхтэй мөртлөө 50 сая гаруй малтай, асар их баялагтай, өргөн уудам нутагтай, бараг айл бүр машин унаатай, дээд боловсролтой иргэд залуус ихтэй хэдий ч яагаад ядуу зүдүү амьдарч хөгжил нь дөрлөгдөн дөнгөж амь зуух төдий байгааг мэдэх улс бий болов уу?

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Бид шинжлэх ухаанч төр засгаа хэзээ байгуулах вэ
Бид шинжлэх ухаанч төр засгаа хэзээ байгуулах вэ. Зураг: МҮОНРТ

Манай улс 700 мянга гаруйхан өрхтэй мөртлөө 50 сая гаруй малтай, асар их баялагтай, өргөн уудам нутагтай, бараг айл бүр машин унаатай, дээд боловсролтой иргэд залуус ихтэй хэдий ч яагаад ядуу зүдүү амьдарч хөгжил нь дөрлөгдөн дөнгөж амь зуух төдий байгааг мэдэх улс бий болов уу? Энд цөөнгүй шалтаг шалтгаан бий ч “Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олдоггүй” гэдэгчлэн манай төрийн яамдын бодлого шинжлэх ухаанч бус судалгаа, шинжилгээтэй хийгдэхгүй сэтгэлийн, намын амбийцаар явж буйтай уялдаатайг хэн хүнгүй гадарлана.

Тэгвэл бидний жишээ татах дуртай хөгжингүй улсад УИХ, Засгийн газар, яамдуудынхаа дэргэд тодорхой бодлого боловсруулдаг /судалдаг, шинжилдэг, хянадаг/ бүхэл бүтэн баг институт ажиллаж байдаг билээ. Тухайлбал, АНУ-д гэхэд дээд эрх баригч нар нь олны хүсэлт, шаардлага, хэрэгцээ, саналыг үндэслэн “Бодлого зохиох хэрэгтэй боллоо, хууль гаргая” гэхэд зүгээр л мэргэжлийн улсууд байгууллагад нь “Зөв үнэн бодитой ирүүлэх худалдан авалтын төсөл хөтөлбөр” зарлаад л гүйцээ. Ихэнх төрийн байгууллага яамны дэргэд тусгайлсан бүтэц байж, “Шинжлэх ухааны, мэргэжлийн үүднээс асуудлыг боловсруулах явцыг хариуцдаг” нь манай улсад үгүйлэгдэж байгаа хамгийн чухал хэрэгцээ билээ.

Манай улсад энэ бодлого номыг нь мэддэг эрдэмтэн байхгүй гэвэл алдас болно. Зүгээр л байх ёстой тэр газраа, бүтэц бүрэлдэхүүнээ, орших газраа олохгүй гээгдчихсэн яваа гэвэл илүү үнэнд дөхөх мэт. Бүр АНУ, Герман, Австрали, Канад зэрэг хөгжингүй орнуудын бодлого боловсруулалтад оролцож үнэлэгдсэн монголчууд ч багагүй байгаа дуулддаг.

Хууль зүйн сайд Тэмүүжин нэгэнтээ “Бодлогын баримт бичиг нэг бол хууль, нэг бол УИХ-ын тогтоол, төсөл хөтөлбөр хэлбэрээр гардаг” гэж хэлсэнчлэн бодлого “боловсруулж”, “хэрэгжүүлэх” яамдууд маань дэргэдээ энэ чиглэлийн тусгайлсан ИНСТИТУТ байхгүйгээс төр жолоогүй болсон нь илт. Тэрээр бүр УИХ хурал ч дэргэдээ мэргэшсэн бодлого боловсруулж зөвлөх бүтэцгүйгээс УИХ-ын гишүүд маань гал алдан ганцаараа махийж байгаа талаар дурдаж байсан. Тиймээс мэддэг чаддаг улс нь анхаараад нийтээрээ энэ байдлыг даруй өөрчлөхгүй бол хэдэн ч жил энэ хэвээрээ хэн нэг сайдын цээжний пан, намуудын жүжиглэлээр гэлдэрч тэнүүчлэн, бид хаашаа ч юм урссаар л байх болов уу.




Хуваалцах