МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийлээ. Зураг: МҮОНРТ

Гэмтэл согог судлалын үндэсний төв энэ сарын 13-ны өдөр Энэтхэг улсын Гар, сарвууны бичил болон нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр 15 гаруй жил ажилласан туршлагатай эмч, доктор Нийраж Годаратай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нарийн мэргэжлийн үзлэг хийж, зөвлөгөө өгөв.

Үзлэгийн үеэр нийт 24 хүүхдийн гар, сарвуу болон дээд мөчний эмгэг, үйл ажиллагааны алдагдлыг үнэлж, шаардлагатай эмчилгээ, мэс засал болон цаашдын сувиллын тактикийн талаар мэргэжлийн зөвлөгөө мэдээллээр хангалаа.

Тус үйл ажиллагааг “Индомеди Монголиа” ХХК болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах “Эрхэм нандин сувд” ТББ хамтран зохион байгуулсан бөгөөд энэ нь хүүхдүүдэд нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг ойртуулж, цаашдын эмчилгээ болон нөхөн сэргээх чиглэлийг тодорхойлоход өндөр ач холбогдолтой юм.

Мөн “ХҮННҮ ЭЙР” компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын ирээдүй болсон бяцхан үрсийг эрүүл саруул өсөх боломжийг бий болгох хүсэлдээ хөтлөгдөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан Энэтхэг эмч нарын үзлэгийг зохион байгуулах ажилд идэвхтэй оролцож, эмчилгээнд явах хүүхдүүдэд бодит дэмжлэг үзүүллээ.

Хуваалцах