МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“СҮРЬЕЭГҮЙ АЗИ ТИВИЙГ БИЙ БОЛГОХ АРГА ЗАМЫГ ЭРЭЛХИЙЛЭХ НЬ” олон улсын эрдэм шинжилгээний 9 дэх удаагийн хурал амжилттай болж өндөрлөлөө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“СҮРЬЕЭГҮЙ АЗИ ТИВИЙГ БИЙ БОЛГОХ АРГА ЗАМЫГ ЭРЭЛХИЙЛЭХ НЬ” олон улсын эрдэм шинжилгээний 9 дэх удаагийн хурал амжилттай болж өндөрлөлөө
“СҮРЬЕЭГҮЙ АЗИ ТИВИЙГ БИЙ БОЛГОХ АРГА ЗАМЫГ ЭРЭЛХИЙЛЭХ НЬ” олон улсын эрдэм шинжилгээний 9 дэх удаагийн хурал амжилттай болж өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Тус хурал хоёр өдрийн турш үргэлжилж, 16 орны төлөөлөгчид Ази тивд сүрьеэгийн эсрэг хэрэгжүүлж буй бодлого, шинэлэг технологи, судалгаа, туршлагын талаар нийт 40 орчим илтгэл танилцуулж, хэлэлцүүллээ.

Олон улсын хуралд Ази тивээс хүрэлцэн ирсэн судлаачид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, олон нийтийн төлөөлөл, үндэсний сүрьеэгийн хөтөлбөрийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид зэрэг олон талын төлөөлөл мэдлэг, туршлагаа хуваалцаж, сүрьеэгийн эсрэг тэмцлийн ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцлээ.

“Сүрьеэ судлалын салбарын Азийн шилдэг залуу судлаач” шагналыг сүрьеэгийн чиглэлээр идэвхтэй ажиллаж буй шинэ үеийн судлаач нараас ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Халдварт өвчний нэгдсэн хяналтын тасгийн мэргэжилтэн Др. Фукуши Моришита болон АНУ-ын Жонс Хопкинсын Их Сургуулийн Анагаах ухааны сургуулийн Халдварт өвчний тэнхимийн дэд профессор Др. Жуван Сун нар тус тус хүртлээ.

Мөн хурлын үеэр хэд хэдэн орны түнш байгууллагуудтай хоёр талын уулзалтууд зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Энэхүү хурлыг хамтран зохион байгуулсан Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлт, урьдчилан сэргийлэх агентлаг (KDCA), зохион байгуулалтын түнш БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (KNTA), хурлын салбар хуралдааны дарга, хамтран даргалагчид болон судалгаа, туршлагаа харамгүй хуваалцсан нийт илтгэгчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сүрьеэгүй Ази тивийн төлөө хамтын ажиллагаа, судалгаа, инновацыг улам бүр өргөжүүлцгээе!

"CONFERENCE Eliminate TB in Award Ceremony ian Young Ir estigat for Tu rculosis Research Award" гэсэн бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах