МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Мэргэжлийн ур чадвараа сорих залууст боловсролын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын төрийн далбааг гардууллаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэргэжлийн ур чадвараа сорих залууст боловсролын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын төрийн далбааг гардууллаа
Мэргэжлийн ур чадвараа сорих залууст боловсролын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын төрийн далбааг гардууллаа. Зураг: МҮОНРТ

Worldskills Shanghai 2026 уралдаан БНХАУ-ын Шанхай хотод 9 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Ур чадварын олон улсын болоод үндэсний ур чадварын түвшинг тодорхойлох дэлхийн аварга шалгаруулах Шанхай 2026 арга хэмжээнд Монгол Улс эдийн засгийн тэргүүлэх 12 мэргэжлээр оролцохоор бэлтгэл ажлаа хангаад байна.

Дэлхий дахинд мэдлэгээс гадна ур чадварыг чухалчилдаг болсон. БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын олимпиадад оролцох багийнхан Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсролын салбарын хөгжлийн түвшнийг дэлхийд харуулах эрхэм бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээж байна.

Энэхүү арга хэмжээнд төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, сургалтын байгууллагын 200 гаруй төлөөлөгч, дэмжигч оролцохоор бүртгүүлсэн нь Монгол Улс тус арга хэмжээнд хэрхэн ач холбогдол өгч байгаагийн жишээ юм.

Worldskills Shanghai 2026 уралдаан нь ирээдүйн шинэ мэргэжлүүд, ажлын байр, дижитал технологи, ногоон хөгжилд илүү анхаарал хандуулжээ. Бид ур чадварын хөгжлийн түвшинг дэлхийн түвшинд ойртуулж улс орныхоо эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг сайжруулах боломжийг бий болгоно.

Мөн Монгол Улс 2027 онд World Skills International байгууллагын Ерөнхий Ассамблейг зохион байгуулна.

нэг буюу түүнээс олон хүн, бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах