“Бид өвөлд бэлэн" өдөрлөг болж байна
Автотээврийн үндэсний төв “Бид өвөлд бэлэн" нэгдсэн өдөрлөгийг өнөөдөр 12:00-17:00 цагийн хооронд “Дүнжингарав” худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Автотээврийн үндэсний төв “Бид өвөлд бэлэн" нэгдсэн өдөрлөгийг өнөөдөр 12:00-17:00 цагийн хооронд “Дүнжингарав” худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулж байна.
Нэгдсэн өдөрлөгийн үеэр:
- Тээврийн хэрэгслийн бүртгэл;
- Техникийн хяналтын үзлэг;
- Улс, хот хооронд зорчих тасалбар борлуулалт;
- Тээврийн хэрэгслийн хяналтын системийн танилцуулга;
- Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 үйлчилгээний танилцуулга;
- Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох;
- Мэргэшсэн жолооч нарыг ажилд зуучлах;
- Улс, хот хоорондын зорчигч тээврийн 64 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны танилцуулга;
- Даатгалын байгууллагуудын танилцуулгыг хийж, иргэдэд нээлттэй үйлчилж байна.
Эдгээр үйлчилгээ болон Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай хүлээн авах боломжтой тул иргэд та бүхнийг өдөрлөгт хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг урьж байна.


















