Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Бидний мэдэх брайл” эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулагджээ

Боловсролын ерөнхий газар, “Тэгш оролцоот ээлтэй нийгэм” ТББ хамтран харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Брайл бичгийн ач холбогдол, хэрэглээг олон нийтэд таниулах, хүүхэд, залуус, эцэг эх, асран хамгаалагчдын бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч дэмжих, иргэд олон нийтийн эерэг хандлагыг нэмэг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бидний мэдэх брайл” эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулагджээ
"Бидний мэдэх брайл” эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулагджээ. Зураг: МҮОНРТ

Боловсролын ерөнхий газар, “Тэгш оролцоот ээлтэй нийгэм” ТББ хамтран харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Брайл бичгийн ач холбогдол, хэрэглээг олон нийтэд таниулах, хүүхэд, залуус, эцэг эх, асран хамгаалагчдын бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч дэмжих, иргэд олон нийтийн эерэг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Бидний мэдэх брайл” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны 2 дугаар шатны шалгаруулалтыг 3 дугаар сарын 25-ны өдөр Монголын үндэсний номын санд амжилттай зохион байгууллаа.

Эсээ бичлэгийн уралдаанд нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн суралцагч, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, их дээд сургуулийн оюутан, залуучууд хамрагдах боломжтой ба оролцогчид Брайл бичгийн талаарх ойлголт, ач холбогдол, хэрэглээний талаар бичиж, илтгэв.

Төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн 83, мэргэжлийн болон техникийн боловсрол, их, дээд сургуулийн – 44, нийт 127 суралцагч нэгдүгээр шатанд оролцож, хоёрдугаар шатанд ерөнхий боловсролын сургуулийн насны ангилалд 22 суралцагч, мэргэжлийн болон техникийн боловсрол, их, дээд сургуулийн насны 10 оюутан нийт 32 оролцогч танхим болон цахимаар эсээг өөрсдөө танилцуулан хэлэлцүүлж, ангилал тус бүр шагналт 5 байрыг шалгарууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн насны ангилалд

  • Нэгдүгээр байранд Ш.Энхзаяа

  • Хоёрдугаар байранд И.Батчингис

  • Гуравдугаар байранд Ц.Дуламсүрэн

  • Дөрөвдүгээр байранд Г.Гансондор

  • Тавдугаар байранд Ц.Бэрцэцэг

МБТБСБ , Их, дээд сургуулийн насны ангилалд

  • Нэгдүгээр байранд А.Тэмүүлэн

  • Хоёрдугаар байранд Ү.Мөнхтуяа

  • Гуравдугаар байранд О.Намуунцэцэг

  • Дөрөвдүгээр байранд Б.Аминцэцэг

  • Тавдугаар байранд Х.Аравнай нар тус тус шалгарлаа.

Уралдаанд оролцогчид бусдын ялгаатай байдлыг ойлгон, хүндэтгэн, дэмжиж, харааны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад зориулсан хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны талаарх өөрийн шинэлэг бүтээлч санааг дэвшүүлсэн, цаашдын мэргэжил сонголтын төлөвлөгөөндөө тусгасан зэрэг давуу талтай байлаа.

Хуваалцах