Биднийг ихэр гэдэгт хүмүүс итгэдэггүй
Их Британийн “Daily Mail” сонинд өөр өөр арьст ихэр охидын талаарх мэдээлэл гарчээ.
Мэдээллийн алба

Их Британийн “Daily Mail” сонинд өөр өөр арьст ихэр охидын талаарх мэдээлэл гарчээ. Ихрүүдийн шаргал үстэйг нь Мария гэдэг бол нөгөөхийг нь Люси гэдэг аж. Тэд 1997 онд төрсөн бөгөөд “Daily Mail” сонинд өгсөн ярилцлагадаа “Биднийг ихэр гэхэд ихэнх хүмүүс итгэдэггүй. Адилхан хувцас өмсөж, үсээ адилхан самначихаад байхад хүртэл ихэр гэж итгэдэггүй байсан. Зарим хүмүүс биднийг ихэр гэж худлаа хэлж, анхаарал татах гэлээ гэж хэлж байсан удаатай” хэмээн ярьжээ.

Хэдийгээр хүмүүс тэднийг ихэр гэдгийг үгүйсгэдэг ч эгч, дүүс огтхон ч эмзэглэдэггүй гэнэ. Харин ч одоогийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж, бие биеэрээ маш их бахархдаг талаараа хэвлэлийнхэнд ярьсан байна.




















