Бие даагч гишүүд Даваа гарагт мэдээлэл хийнэ
УИХ дахь бие даагчдын бүлэг буюу Хөсвгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Дархан-Уул аймгаас сонгогдсон С.Ганбаатар, Дорнод аймгаас нэр дэвшсэн Х.Болорчулуун нар Даваа гараг бүрийн 11.00 цагт мэдээлэл хийхээр боллоо.
Мэдээллийн алба

УИХ дахь бие даагчдын бүлэг буюу Хөсвгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Дархан-Уул аймгаас сонгогдсон С.Ганбаатар, Дорнод аймгаас нэр дэвшсэн Х.Болорчулуун нар Даваа гараг бүрийн 11.00 цагт мэдээлэл хийхээр боллоо. Намын бүлгүүд Даваа гараг бүр хуралдаж, долоо хоногийн УИХ, байнгын хороодоор шийдэх асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргадаг. Энэ уламжлалын дагуу гурван бие даагч маань өөрсдийн байр суурийг илэрхийлэхээр болжээ.


















