Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бие даагч гишүүд Орхон суманд ажиллав

УИХ дахь бие даагч гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бие даагч гишүүд Орхон суманд ажиллав
Бие даагч гишүүд Орхон суманд ажиллав. Зураг: МҮОНРТ

УИХ дахь бие даагч гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллажээ. Энэ үеэр гишүүд тус сумын иргэдтэй уулзан санал бодлыг нь сонссон байна.

Мөн бие даагч гишүүд даваа гараг бүр хийдэг мэдээллийн цагаа Орхон сумын иргэд сонгогчидтой хамтдаа хийжээ. Дашрамд дурдахад, долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь бие даагч гишүүд болон нам, эвслийн бүлгүүд тухайн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэж мэдээлэл хийдэг уламжлалтай.

Хуваалцах