Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Бие даагчдын зөвлөл засгийн газрыг шүүмжлэхгүй байх үүрэгтэй

УИХ-ын дэргэдэх Байнгын хороодын дарга нарын үүрэгт ажлын хугацаа хуулийн дагуу өнгөрсөн өдрүүдэд дуусгавар болсон. Тиймээс байнгын хороод ойрын өдрүүдэд шахуу ажилтай байсан юм. УИХ-ын дэргэд байнгын ажиллагаатай найман байнгын хороод байдаг бөгөөд таван байнгын хороог нь АН, хоёр байнгын хороог нь

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бие даагчдын зөвлөл засгийн газрыг шүүмжлэхгүй байх үүрэгтэй
Бие даагчдын зөвлөл засгийн газрыг шүүмжлэхгүй байх үүрэгтэй. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дэргэдэх Байнгын хороодын дарга нарын үүрэгт ажлын хугацаа хуулийн дагуу өнгөрсөн өдрүүдэд дуусгавар болсон. Тиймээс байнгын хороод ойрын өдрүүдэд шахуу ажилтай байсан юм. УИХ-ын дэргэд байнгын ажиллагаатай найман байнгын хороод байдаг бөгөөд таван байнгын хороог нь АН, хоёр байнгын хороог нь “Шударга Ёс Эвсэл”, нэг байнгын хороог нь “Бие даагчдын зөвлөл” тус тус даргалдаг.

Байнгын хороодын гишүүд хуулийн хүрээнд гэхээсээ илүүтэй улс төрийн нам доторх фракцийн тэнцвэртэй байдлыг хадгалж үлдэхийг эрхэмд үзэж, ихэнх байнгын хороодын дарга нарыг сайн муу ажилласан гэлтгүй улираагаад байна.

Харин бие даагчдын зөвлөлд оногдсон байнгын хорооны даргын асуудлыг хэрхэх талаар талууд харилцан хэлэлцэж байна. Учир нь сүүлийн үед эрх баригчдын үйл ажиллагааг эрчимтэй шүүмжлэх болсон тэдэнд АН-ын зүгээс байнгын хорооны даргын суудлаа өгөхийг “боловсон” байдлаар илэрхийлжээ. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг “суудалдаа” үлдэхийг хүсвэл АН-д элсэхийг санал болгосон байна. Энэ талаар талууд харилцан идэвхтэй уулзаж ярилцаж байгаа тухай төрийн ордноор жиргэж байна. Бие даагчид АН-ын саналыг хүлээж авахгүй бол тэдэнд “бонус” болгон өгсөн ИНЕГ болон Монросцветметийн асуудал хөндөгдөх байдалд хүрэхээр байна. Өөрөөр хэлбэл дээрх газруудад өөрсдийн хүмүүсийг томилох, ажилд оруулах бүрэн эрхийг АН-ын зүгээс “Бие Даагчдын Зөвлөл”-д өгсөн юм. Тиймээс АН-ын саналыг ямар нэгэн байдлаар хүлээн авахгүй бол дээрх байгууллагад томилогдсон, ажилд орсон өөрсдийнх нь хүмүүс “гудамжинд” гарах аюулд орох ажээ.

Өөрөөр хэлбэл “Бие Даагчдын Зөвлөл” дахин Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэхгүй байж чадна гэвэл, аль эсвэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн АН-д орох сонголт хийх юм бол Төсвийн байнгын хорооны даргын суудал тэдэнд хэвээр үлдэх бололцоотой болох юм. Юутай ч үйл явдал хэрхэн өрнөхийг талуудын хэлэлцээрээс шууд хамаарахаар боллоо.

Түлхүүр үг:Бие Даагчдын Зөвлөл
Хуваалцах