Бие даагчид бодлоосоо буцав уу
Өөрсдөд нь ашигтай байв уу, эсвэл эрх баригчдын аясыг дагахаас өөр аргагүйд хүрэв үү, ямартаа ч бие даагч гишүүд бодлоосоо буцав.
Мэдээллийн алба

Өнгөрсөн даваа гарагт бие даагчдын зүгээс мэдээлэл хийж давхар дээлийг тайлахын тулд Үндсэн хуулийн холбогдох заалтыг өөрчлөх хэрэгтэй, гишүүдийн тал хувь нь давхар дээлтэйгээ үлдэнэ гэсэн ойлголт байж болохгүй хэмээн мэдэгдэж байсан. Харин долоо хоногийн сүүлч болоход, тодруулбал баасан гарагт бие даагчид Үндсэн хуулийг зөрчихгүйн тулд гурав эсвэл дөрвөн гишүүн давхар дээлтэйгээ үлдэж болно, энэ бол олон улсын жишиг хэмээн мэдэгдэж байх юм.
Өөрсдөд нь ашигтай байв уу, эсвэл эрх баригчдын аясыг дагахаас өөр аргагүйд хүрэв үү, ямартаа ч бие даагч гишүүд бодлоосоо буцав.


















