Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бие даалтын 7 хоног орон нутагт үргэлжилж байна

“Аврагч мазаалайн зөвлөмж”-тэй танилцан, хэлэлцүүлэг зохион байгуулж үзэсгэлэн гаргав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бие даалтын 7 хоног орон нутагт үргэлжилж байна
Бие даалтын 7 хоног орон нутагт үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургууль бие даалтын 7 хоногоор гамшгаас хамгаалах мэдлэг, аюулгүй амьдрах зөв дадал олгох зорилгоор дараах ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байна.

Бага анги: “Аврагч мазаалайн зөвлөмж”-тэй танилцан, хэлэлцүүлэг зохион байгуулж үзэсгэлэн гаргав.

Дунд анги: “Гал түймрийн аюулаас сэргийлье”, “Газар хөдлөлтийн аюулаас сэргийлье” сэдвээр сургалт зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Ахлах анги: “Гамшгийн эрсдэлээс сэргийлэх нь”, “Цахилгаан хэрэгслээс үүдэлтэй гал түймрийн аюулаас сэргийлэх нь” сэдвээр Орхон аймгийн Онцгой байдлын газартай хамтран сургалт дадлага хосолсон үйл ажиллагааг зохион байгууллаа.

Суралцагч бүр: Бие даалтын 7 хоногоор гэртээ “Бэлэн бай” үүргэвч бэлтгэх бүтээлч даалгаврыг хийж гүйцэтгэх тул бэлтгэл хангах зорилгоор бэлэн байдлын үүргэвчинд байх шаардлагатай зүйлсийн жагсаалтыг зургаар гаргаж анги хамт олноороо хэлэлцүүлсэн.

Бие даалтын долоо хоногоор суралцагчдын гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах ухаанд суралцуулах зорилготой энэхүү үйл ажиллагаанд 1-12 дугаар ангийн нийт 2769 суралцагч хамрагдсан байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах