Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бие даалтын 7 хоногоор аймаг, нийслэлийн багш нар хамтарч ажиллана

Боловсролын сайдын 2024 оны долдугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд I, II улиралд бие даалтын 7 хоногийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бие даалтын 7 хоногоор  аймаг, нийслэлийн багш нар хамтарч  ажиллана
Бие даалтын 7 хоногоор аймаг, нийслэлийн багш нар хамтарч ажиллана. Зураг: МҮОНРТ

Боловсролын сайдын 2024 оны долдугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд I, II улиралд бие даалтын 7 хоногийг зохион байгуулахаар тусгасан.

Хоёрдугаар улирлын бие даалтын долоон хоног нийслэлд гуравдугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг дуустал. Харин орон нутагт гуравдугаар сарын 24-ний өдрөөс гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал аж.

Бие даалтын долоон хоногийг зохион байгуулахад аймаг, нийслэлийн Боловсролын газар, ЕБС-ийн удирдах ажилтан, багш нар дараах байдлаар хамтран ажиллана.

Аймаг, нийслэлийн түвшинд

  • Өөрийн орон нутаг, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэстэй хамтран ажиллах төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх

  • “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хүрээнд уялдаатай төлөвлөгөө гаргах

  • Сургуулиудаа мэргэжил, арга зүйн удирдлага, зохион байгуулалтаар хангах

Сургуулийн түвшинд

  • Онцгой байдлын газар, хэлтэс, аврах ангитай хамтран ажиллах, сургуулийн түвшинд хэрэгжүүлэх

  • Төлөвлөгөө гаргаж удирдлага, зохион байгуулалтаар хангах

  • “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих чиглэлээр өөрийн сургуулийн орчин нөхцөл, онцлогт тохирсон үйл ажиллагаа төлөвлөн зохион байгуулах

Багш нарын түвшинд

  • Сургуулиас гаргасан төлөвлөгөөний дагуу суралцагчдын нас, бие, сэтгэхүйн онцлог, хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа зохион байгуулахад хамтран ажиллах

  • Өөрийн удирдсан ангийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчидтэй хамтран ажиллах

  • Үйл ажиллагааг зохион байгуулахдаа дараах зүйлсийг анхаараарай

  • “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг дэмжих

  • Суралцагчдын нас, хүйс, сэтгэхүйн онцлогт тохируулах

  • Суралцагчдын ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах

  • Малчин өрхийн суралцагчдад тохирсон уян хатан байх

  • Төлбөр, хураамж, хандив хураахгүй байх

  • Олон төрлийн үйл ажиллагаа төлөвлөж хэт их ачаалал үүсгэхгүй байх

Хуваалцах