Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Бие Даасан Нам”-ыг бүртгэхээс татгалзав

“Бие Даасан Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Д.Баатаржавын гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бие Даасан Нам”-ыг бүртгэхээс татгалзав
“Бие Даасан Нам”-ыг бүртгэхээс татгалзав. Зураг: МҮОНРТ

“Бие Даасан Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Д.Баатаржавын гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.

Тус намын нэр болон хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр, ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм байна.

Хуваалцах