"Бие үгүй" балетын тоглолт болно
"Бие үгүй" неоклассик балетын тоглолтоор мөнхөд үргэлжлэх хайр сэтгэл, түүний үнэ цэнийг үгээр бус хөгжим, сонгодог бүжгийн төгс хослолоор илэрхийлэх ажээ.
Мэдээллийн алба

Орчин үеийн балетын хэв маягийг тодорхойлогч "Номадик балет" продакшны шинэ уран бүтээл "Бие үгүй" тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 12-нд болно.
"Corporate Convention" центрт болох уг тоглолт нь Монгол бүжгийн хэв маягтай уялдуулахаараа онцлог юм.
"Бие үгүй" неоклассик балетын тоглолтоор мөнхөд үргэлжлэх хайр сэтгэл, түүний үнэ цэнийг үгээр бус хөгжим, сонгодог бүжгийн төгс хослолоор илэрхийлэх ажээ.
Цаг хорин минут үргэлжлэх тус тоглолтын цомнол болон дэглэлтийг балетмейстер Э.Долгормаа найруулан "Номадик балет" продакшны уран бүтээлчид оролцон тоглоно.


















