Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бие засах байгууламжийг Хүй долоон худаг руу зөөнө

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотой Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлт түүхий эдийн зах, 22-ын товчоо, Яармаг, Баянзүрхийн товчооны орчимд, улмаар хотын төвд мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй газарт малын худалдаа эрхлэх, мал няд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Бие засах байгууламжийг Хүй долоон худаг руу зөөнө
Бие засах байгууламжийг Хүй долоон худаг руу зөөнө. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөн болж дараах үүрэг даалгаврыг өглөө.

1.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хог тээврийн үйлчилгээ үзүүлж буй автомашины төрөл, тоо хэмжээ, жолооч, ачигч, зам талбайн үйлчлэгч нарын тоо, цалингийн талаарх мэдээлэл болон зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй, хаагдсан оршуулгын газруудын байршлын судалгааг Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэст 2014 оны 06 сарын 10-ны өдрийн дотор ирүүлэх. /Дүүргийн ЗДТГ, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ/

  1. Баянгол дүүрэг, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-т байрлаж буй зөөврийн бие засах байгууламжийг 06-р сарын 10-ны дотор Хүй долоон худагт буцаан байрлуулах. /Баянгол дүүргийн ЗДТГ, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ/

  2. Хот тохижилт, хог хаягдлын ажилд хэрэглэгдэх ажлын хувцас, багаж хэрэгсэл /хүрз, жоотуу, савар гм/-ийн хэрэгцээ, судалгааг яаралтай ирүүлэх. /Дүүргийн ЗДТГ, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ/

  3. Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан 2014.06.10 -наас 06 сарын 11-ний өдрүүдэд Японы үйлчилгээний соёлын сургалтын “U-no Activa Corporation” байгууллагатай хамтран зохион байгуулах сертификаттай сургалтанд худалдаа, үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр хамруулах, нэрсийн жагсаалт, төлбөрийг 2014.06.06-ны дотор ирүүлэх. Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст. /Дүүргийн ЗДТГ/

  4. Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотой Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлт түүхий эдийн зах, 22-ын товчоо, Яармаг, Баянзүрхийн товчооны орчимд, улмаар хотын төвд мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй газарт малын худалдаа эрхлэх, мал нядлах, мал, амьтны гаралтай түүхий эд худалдан борлуулж буй зөрчлийг таслан зогсоож дүн мэдээг 2014 оны 06 дугаар сарын 15-ны дотор ирүүлэх. Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс хамтран ажиллах. /Дүүргийн ЗДТГ/

  5. Инженерийн шугам сүлжээний ашиглалтын байгууллагууд инженерийн шугам сүлжээний үзлэгийн худгуудыг бүрэн тагтай болгох арга хэмжээ авах. Энэ ажилд дүүргүүдийн ЗДТГ хяналт тавьж ажлын дүн мэдээг гарган 7 хоног бүр Инженерийн байгууламжийн хэлтэст ирүүлэх. /Дүүргийн ЗДТГ/

  6. Үерийн далан сувагт шороо асгаж буух, барилга байгууламж барьж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргаж, газар чөлөөлөх ажлыг яаралтай зохион байгуулах арга хэмжээ авч ажиллах. /Дүүргийн ЗДТГ, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ/

  7. Дараах гудамж зам талбайн гэрэлтүүлгийн асалтанд онцгой анхаарал хандуулж холбогдох арга хэмжээ авч хэвийн болгох. Үүнд:

  • Доржийн гудамж, Дандарын гудамж, Дарь-Эхийн зам, Улаанхуарангийн зам, Их Монголын гудамж, Мангасын ам, /Баянзүрх дүүргийн ЗДТГ/

  • 32-н тойргоос 7 буудал хүртэл, Дэнжийн 1000-н авто зам /Чингэлтэй дүүргийн ЗДТГ/

  • Эрчим хүчний гудамж, Нарны зам Ханбүргэдэйн гудамж, Хувьсгалчдын гудамж /Баянгол дүүргийн ЗДТГ /

  • Дамбадаржаагийн зам 2-р хэсэг /Сүхбаатар дүүргийн ЗДТГ/

  • Баянхошууны урдуур замын гэрэлтүүлэг /Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ/

  • Говийн зам, Ажилчдын гудамж, Энгельсийн гудамж, Махатма Гандигийн гудамж, Яармагийн гүүр /Хан–Уул дүүргийн ЗДТГ/

Ерөнхий менежерийн шуурхайн үүргийг биелэлтийг энэ сарын 27-ны бэлтгэн ирүүлэх юм байна.

Хуваалцах