Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Биеэ авч явах чадваргүй 8 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ

зөрчил гаргасан, цаашид хүүхэд, гэр бүлдээ аюул, заналхийлэл учруулж болзошгүй 4 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 38 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 8 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Биеэ авч явах чадваргүй 8 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Биеэ авч явах чадваргүй 8 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгажээ.

Ийн Нийслэлийн Засаг даргын захирамж зөрчсөн, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн, согтуугаар танхайрч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 25 зөрчил илрүүлж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ.

Мөн зөрчил гаргасан, цаашид хүүхэд, гэр бүлдээ аюул, заналхийлэл учруулж болзошгүй 4 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 38 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 8 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Хуваалцах