Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Биеэ үнэлэгчдийг байрлуулан, зуучилдаг байжээ

Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ажилтнууд иргэдээс ирсэн мэдээллийг үндэслэн 7 сарын 22-23-нд шилжих шөнө тус дүүргийн 16 дугаар хороонд оршин суух иргэн У-гийн гэрт шалгалт хийжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Биеэ үнэлэгчдийг байрлуулан, зуучилдаг байжээ
Биеэ үнэлэгчдийг байрлуулан, зуучилдаг байжээ. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ажилтнууд иргэдээс ирсэн мэдээллийг үндэслэн 7 сарын 22-23-нд шилжих шөнө тус дүүргийн 16 дугаар хороонд оршин суух иргэн У-гийн гэрт шалгалт хийжээ.
Шалгалт хийх явцад иргэн У нь хувийн эзэмшлийн 5 өрөө байраа караоке байдлаар тохижуулан, 20-30 насны 10-аад биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг орогнуулан, биеийг нь үнэлүүлж байсан болохыг илэрүүлжээ. Иргэн У нь өөрөө тэдгээр эмэгтэйчүүдэд зуучлан, гаднаас хүмүүс авчирдаг байсан гэх бөгөөд тухайн байр нь зочид буудал, караоке зэрэг үйлчилгээ явуулах зөвшөөрөлгүй байжээ. Цагдаагийн ажилтнууд тэдгээр хүмүүсийг баривчлан, мөрдөж шалгаж байна.

Хуваалцах