Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Биеийн тамирын шалгалтад унавал бакалаврын диплом олгохгүй

БНХАУ-ын зүүн хэсэгт орших Аньхуй мужийн Аньчиний их сургуулийн биеийн тамирын хичээлийн шалгалтад холын зайн гүйлт, уртын харайлт зэрэг спортын төрөл багтдаг. Тус сургуулийн захиргаа бие бялдраа хөгжүүлээгүй, биеийн тамирын шалгалтад хангалтгүй дүн авсан оюутанд диплом олгохгүй байх шийдвэр гаргажэ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Биеийн тамирын шалгалтад унавал бакалаврын диплом олгохгүй
Биеийн тамирын шалгалтад унавал бакалаврын диплом олгохгүй. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын зүүн хэсэгт орших Аньхуй мужийн Аньчиний их сургуулийн биеийн тамирын хичээлийн шалгалтад холын зайн гүйлт, уртын харайлт зэрэг спортын төрөл багтдаг. Тус сургуулийн захиргаа бие бялдраа хөгжүүлээгүй, биеийн тамирын шалгалтад хангалтгүй дүн авсан оюутанд диплом олгохгүй байх шийдвэр гаргажээ. Тэгвэл дээрх шийдвэрийг дэндүү хатуу, хувь хүний бие бялдрын хөгжлийг боловсролын зэргээс илүүд үзлээ хэмээн шүүмжлэгчид цахим сүлжээнд нэмэгджээ.

Дээрх сургуулийн захиргаа шинэ шийдвэрээ ирэх оноос хэрэгжүүлж эхэлнэ. Тиймээс энэ хичээлийн жилд төгсөх ангид суралцаж буй оюутнууд биеийн тамирын шалгалтдаа хангалттай оноо авч чадахгүй бол их сургуулиа төгсөж, бакалаврын дипломоо авч чадахгүйд хүрэх юм байна.

Аньчиний их сургууль биеийн тамирын хичээлийн дүнг ганц удаагийн сорилоор гаргахгүй бөгөөд хичээлдээ унасан оюутан дахин нэг удаа шалгалтад орж болох аж.

Хуваалцах