Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Биелэгдэшгүй даалгавар” киноны зураг авалтын талбайд гарсан ослоос хүн бэртээгүй гэв

орлон тоглогчийн унаж явсан мотоциклд гал авалцаж, дэлбэрсний улмаас зураг авалтыг бүрэн зогсоож, байгууламжийг хаасан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Биелэгдэшгүй даалгавар” киноны зураг авалтын талбайд гарсан ослоос хүн бэртээгүй гэв
“Биелэгдэшгүй даалгавар” киноны зураг авалтын талбайд гарсан ослоос хүн бэртээгүй гэв. Зураг: МҮОНРТ

Ирэх оны арваннэгдүгээр сарын 19-нд нээлтээ хийхээр товлоод байсан “Mission: Impossible” буюу “Биелэгдэшгүй даалгавар” киноны долоодугаар ангийн зураг авалт энэ сарын 13-нд гэнэтийн ослын улмаас зогссон. Тодруулбал, орлон тоглогчийн унаж явсан мотоциклд гал авалцаж, дэлбэрсний улмаас зураг авалтыг бүрэн зогсоож, байгууламжийг хаасан байна.

Тус зураг авалтын байгууламжийг зургаан долоо хоногийн турш бэлдэж, нэлээд хөрөнгө хүч зарсан бөгөөд осол гарах үед хурдны мотоцикл жолоодож явсан орлогч тоглогч тусгайлан бэлдсэн зөөлөвч дээр газардсан хэдий ч мотоциклын дугуй, зөөлөвчид хүрэх үед үрэлтээс гал гарч, улмаар бага хэмжээний дэлбэрэлт болжээ. Зураг авалтын баг эрсдэлийг тооцоолж, аюулгүй байдлыг бүрэн хангасан байсан учир зураг авалтын талбайд гарсан дээрх ослын улмаас хүн бэртэж, гэмтээгүй гэдгийг “Paramount pictures” мэдэгдлээ.

Хуваалцах