Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр хэрэгжинэ

"Хар сувдны нууц"-аа өнгөрсөн жил задалсан уран бүтээлчид өнөөдөр хоёр дахь дэлгэцийн бүтээлээ "Биелэгдэшгүй төлөвлөгөө" нэртэйгээр “Тэнгис” кино театрт нээх гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр хэрэгжинэ
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

"Хар сувдны нууц"-аа өнгөрсөн жил задалсан уран бүтээлчид өнөөдөр хоёр дахь дэлгэцийн бүтээлээ "Биелэгдэшгүй төлөвлөгөө" нэртэйгээр өнөөдөр “Тэнгис” кино театрт нээх гэж байна.

Инээдмийн төрлийн энэхүү бүтээлийг “Уужим фильм” продакшн өлгийдсөн агаад продессороор нь С.Насанжаргал, ерөнхий найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Б.Гантулга, найруулагчаар Н.Батнасан, ерөнхий зураачаар А.Үүрийнтуяа, хөгжмийн зохиолчоор Г.Хишигбүрэн, зургийн даргаар Г.Алтандуулга, дууны найруулагаар О.Цэгмэд, дууны оператороор О.Пүрэв, гэрэлтүүлэгчээр Э.Баярбат, эвлүүлэгчээр Т.Мөнх-Эрдэнэ, нүүр хувиргагчаар Э.Сувд-Эрдэнэ нар ажиллажээ.

Дүрүүдэд Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ариунболд, “УДЭТ”-ын жүжигчин Э.Батхүү, О.Дөлгөөн, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Б.Болорчулуун, Г.Эрхэмбаяр, жүжигчин Р.Адъяа нар тогложээ.

Хуваалцах