"Билигт гүүш" шагналын Билигт гүүшээр соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким тодорлоо
Энэхүү уралдаан нь нэрт дуун хөрвүүлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Гэндэндарамын санаачилга, санхүүжилттэйгээр үүсгэгдсэн, уран зохиолын орчуулгын үнэ цэн, чанар чансааг өндөрт өргөх, авьяас билигт орчуулагчдыг хөхиүлэн дэмжих, алдаршуулах зорилготой билээ.
Мэдээллийн алба

Монголын зохиолчдын эвлэл, МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төв, “Гэндэндарам” сан хамтран уран зохиолын шилдэг орчуулгын бүтээлд олгох “Билигт гүүш” шагналын уралдааныг орчуулагчдын дунд зарласан билээ.
Энэхүү уралдаан нь нэрт дуун хөрвүүлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Гэндэндарамын санаачилга, санхүүжилттэйгээр үүсгэгдсэн, уран зохиолын орчуулгын үнэ цэн, чанар чансааг өндөрт өргөх, авьяас билигт орчуулагчдыг хөхиүлэн дэмжих, алдаршуулах зорилготой билээ.
“Билигт гүүш” уралдаан 2015 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа юм. Шилдэг дуун хөрвүүлэгчд ийг хоёр жил тутамд шалгаруулж ирсэн тус уралдаан гурав дахь удаагаа энэ жил зохион байгуулагдлаа.
“Гэндэндарам сан" энэ 2021 оноос МЗЭ-тэй хамтран ажиллахаар шийдвэрлэж, тус шагналыг МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төвийн шагнал болгохоор тогтжээ.
Энэ жилийн "Билигт гүүш" шагналын Билигт гүүшээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким тодорч, Марсел Прүстийн "Алдуул цагийн эрэлд" зэрэг орчуулгаараа Л.Алтангэрэл дэд байр, Үй Хуагийн "Амьдрахуй", "Цусаа худалдсан тэмдэглэл" зэрэг шилдэг орчуулгаараа залуу орчуулагч Мө.Батбаяр гутгаар байрт шалгарсан байна.


















