Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Био-анагаахын хүрээлэнг нээлээ

Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд АШУҮИС-ийн дэргэд Био анагаахын нэгдсэн хүрээлэнг байгуулж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Био-анагаахын хүрээлэнг нээлээ
Био-анагаахын хүрээлэнг нээлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд АШУҮИС-ийн дэргэд Био анагаахын нэгдсэн хүрээлэнг байгуулж, салбар дундын лабораторийг ашиглалтад орууллаа. Энэ хүрээлэнд орчин цагийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээг хийх боломжтой.Тус хүрээлэн нь:

1. Молекул биологийн лаборатори /Молекул биологийн нэгж, Ген секвенсинг нэгж/2. Эмгэг судлалын лаборатори /Эсийн эмгэг судлалын нэгж/3. Биологийн химийн лаборатори /Уургийн анализын нэгж/4. Тархи судлалын лаборатори /Нейрофизиологийн нэгж, Психоматик АУ-ны нэгж/5. Эсийн биологийн лаборатори /Электрон микроскопын нэгж, Эсийн өсгөврийн нэгж/ лабораториудтай.

АШУҮИС энэ онд дэргэдээ анхны их сургуулийн эмнэлгийг байгуулж, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээсэн, төрийн өмчийн бусад их дээд сургуультай хамтарч ажиллаж байгаа гээд олон амжилт гаргаад байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

Хуваалцах