Био түлшээр ажилладаг өндөр хурдны анхны онгоц 2023 онд туршилтын нислэгээ хийнэ
Америкийн “Aerion” корпораци бизнес ангиллын зорчигчдыг тээвэрлэх зориулалтын өндөр хурдны “Aerion AS2” нисэх онгоц бүтээхээр ажиллаж байна. Энэхүү онгоц нь синтетик парафин керосиныг түлш болгон ашиглан нисэх болно гэж онцолсон юм. Энэ нь хорт утаа ялгаруултад хяналт тавих үүрэгтэй ажиллагааны зарч
Мэдээллийн алба

Америкийн “Aerion” корпораци бизнес ангиллын зорчигчдыг тээвэрлэх зориулалтын өндөр хурдны “Aerion AS2” нисэх онгоц бүтээхээр ажиллаж байна. Энэхүү онгоц нь синтетик парафин керосиныг түлш болгон ашиглан нисэх болно гэж онцолсон юм. Энэ нь хорт утаа ялгаруултад хяналт тавих үүрэгтэй ажиллагааны зарчим гэжээ.
Тус нисэх онгоцыг био түлшээр ажилладаг дэлхийн анхны өндөр хурдны нисэх онгоц болно гэж онцолж байна. “Aerion” корпорацийн тэргүүн Том Вайсийн мэдээлснээр, энэхүү онгоц био түлшийг ашигласнаар, агаарт цацагдах хүлэмжийн хийн хэмжээг 40 хувь бууруулах боломжтой гэсэн юм. Хэдийгээр био түлш ашиглан, агаарт хүлэмжийн хийг бага хэмжээгээр цацах ч гэлээ бусад төрлийн өндөр хурдаар нисэх боломжтой энгийн түлшээр ажилладаг онгоцтой адил хурд гаргах боломжтой гэсэн юм. Ихэнх онгоц уламжлал ёсоор хөдөлгүүрийн ажиллагааг доголдуулахгүйн тулд био түлшийг керосинтой хольдог. Харин Аэрионкорпораци үүнийг улам шинэчлэн, цэвэр түлш ашиглахыг зорьж байгаа юм. Энэ онгоцны үнэ нь 120 сая ам.доллар гэж мэдээлж байна. харин зуны улиралд хийх туршилтын нислэгээ 2023 онд хийхээр төлөвлөж байна. Анх 2014 онд төслөө танилцуулж байсан бол 2018 онд GE Affinity нэртэй турбо сэнстэй тийрэлтэт хөдөлгүүрээ танилцуулж байжээ.


















