Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Тус бага сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг “Жавхланттур” ХХК гүйцэтгэсэн бөгөөд гадна тоглоомын талбай, ногоон байгууламж, спорт заал бүхий цогц бүтээн байгуулалт боллоо.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж, энэ хичээлийн жилээс нийслэлийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”, нийслэлийн гэр хорооллын бүсэд “Бага сургууль”-ийн үйл ажиллагааг эхлүүлнэ.

Иймд шинэ суурьшлын бүсийн бага сургууль, цэцэрлэгийн тоог нэгээр нэмэгдүүлж, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн барилгыг өнөөдөр ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өглөө.

Тус бага сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг “Жавхланттур” ХХК гүйцэтгэсэн бөгөөд гадна тоглоомын талбай, ногоон байгууламж, спорт заал бүхий цогц бүтээн байгуулалт боллоо.

Хуваалцах