Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бирмийн Шашны асуудал эрхэлсэн сайд асан 13 жил хоригдоно

Мьянмар, Янгон-Тус улс ардчилсан нийгэм рүү шилжсэнээс хойш төрийн өндөр албан тушаалтнуудад хамгийн хатуу байгаа. Өнгөрсөн баасан гарагт Бирмийн шашны асуудал эрхэлсэн экс сайд Хисан Сийнт төрийн хөрөнгө шамшигдуулсан хэргээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бирмийн Шашны асуудал эрхэлсэн сайд асан 13 жил хоригдоно
Бирмийн Шашны асуудал эрхэлсэн сайд асан 13 жил хоригдоно. Зураг: МҮОНРТ

Мьянмар, Янгон-Тус улс ардчилсан нийгэм рүү шилжсэнээс хойш төрийн өндөр албан тушаалтнуудад хамгийн хатуу байгаа. Өнгөрсөн баасан гарагт Бирмийн шашны асуудал эрхэлсэн экс сайд Хисан Сийнт төрийн хөрөнгө шамшигдуулсан хэргээр 13 жилийн хорих ялаар шийтгүүллээ. Хисан Сийнт нь Нэритивийн ойролцоо нэгэн сүм барих хөрөнгөөс 10 мянган ам.доллар хууль бусаар авсныхаа дараа, өнгөрсөн зургаадугаар сард албан тушаалаасаа огцорсон юм.

Дэтхина дүүрэгт болсон шүүх хурлын үеэр хэргийг шүүж байсан шүүгч “Түүний энэ үйлдэл нь үндэсний аюулгүй байдалд хор учруулах, тэмцэл гарахад нөлөөлсөн үйлдэл” гэжээ. Шүүгч Хисан Сийнтийг гэм буруутайд тооцож, 13 жил торны цаана суулгахаар шийдвэрлэжээ.

Энэ талаар түүний өмгөөлөгч “Бид давж заалдах болно” хэмээн “АP” мэдээний агентлагийн сэтгүүлчид хэлсэн юм. Танил тал, авлигаар аливаа асуудлыг шийдвэрлэх болон удирдлагын буруу тогтолцоог бий болгоход хүргэсэн хагас зууны хугацаатай цэргийн дэглэмээс тус улс 2011 онд ангижирсан юм. Бирм улсад 1962 онд явагдсан төрийн эргэлтийн дараа улсынхаа нэрийг “Мьянмар” болгон өөрчилсөн билээ.

Хуваалцах