Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ

“Бишкек-2026” бөхийн төрлүүдийн Азийн АШТ дөрөвдүгээр сарын 6-12-ны өдрүүдээр Кыргызстаны Бишкек хотноо боллоо. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрлөөс Монголын бөхчүүд 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл, нийт 5 медаль хүртсэн. Мөн манай 2 тамирчин 5 дугаар байрт шалгарснаар эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр хүрэл м

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

“Бишкек-2026” бөхийн төрлүүдийн Азийн АШТ дөрөвдүгээр сарын 6-12-ны өдрүүдээр Кыргызстаны Бишкек хотноо боллоо. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрлөөс Монголын бөхчүүд 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл, нийт 5 медаль хүртсэн. Мөн манай 2 тамирчин 5 дугаар байрт шалгарснаар эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр хүрэл медаль хүртсэн.

Харин Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөс манай тамирчид 2 мөнгө, 1 хүрэл, нийт 3 медаль гардаж, V байрт нэг тамирчин шалгарсан амжилттай оролцож, багийн дүнгээр 6 дугаар байрт жагслаа.

Үүний сацуу сонгомол бөхийн төрөлд М.Даваабанди, Г.Ганхуяг, Б.Намбардагва нарын манай гурван тамирчин хүч сорив. Түүнчлэн олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас, олон улсын шүүгч Л.Ганзориг, Б.Төмөрбаатар нар тивийн аварга шалгаруулах энэхүү нэр хүндтэй тэмцээнийг дэнсэллээ.

Хуваалцах