Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бишкект ерөнхийлөгч асан Атамбаевийг дэмжигчдийн жагсаал боллоо

Киргизийн нийслэл Бишкек хотноо Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаеваг дэмжигчдийн жагсаал боллоо. Энэхүү жагсаалыг Атамбаевийн үүсгэн байгуулсан Социал демократ намаас зохион

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бишкект ерөнхийлөгч асан Атамбаевийг дэмжигчдийн жагсаал боллоо
Бишкект ерөнхийлөгч асан Атамбаевийг дэмжигчдийн жагсаал боллоо. Зураг: МҮОНРТ

Киргизийн нийслэл Бишкек хотноо Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаеваг дэмжигчдийн жагсаал боллоо. Энэхүү жагсаалыг Атамбаевийн үүсгэн байгуулсан Социал демократ намаас зохион байгуулсан юм байна. Жагсаалд нийт 500 гаруй хүн оролцсон байна. Тэд экс ерөнхийлөгчийг улс төрийн шалтгаанаар мөрдөж мөшгиж байгааг зогсоохыг шаардаж байсны дээр одоогийн төрийн тэргүүн Сооранбая Жээнбековоос огцрохыг шаардаж байлаа.

Өнгөрсөн 6-р сарын 27-ны өдөр Киргизийн парламент Атамбаевийн халдашгүй дархан эрхийг нь хүчингүй болгож эрүүгийн хариуцлагад татах боломжтой болгосон юм. Экс Ерөнхийлөгчийг авилга хээл хахууль авсан, хууль бусаар газар авсан, алдартай гэмт хэрэгтнийг сулласан зэрэг олон хэрэгт сэжиглэн буруутгаж байгаа юм.

Хуваалцах