Биткоины ханш унаж байна
ОХУ Украин руу цэргээ оруулсны дараа биткойны үнэ буурч эхэллээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Донбассад цэргийн ажиллагаа явуулна
Мэдээллийн алба

ОХУ Украин руу цэргээ оруулсны дараа биткойны үнэ буурч эхэллээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Донбассад цэргийн ажиллагаа явуулна гэж мэдэгдсэний дараа буюу пүрэв гарагийн эхээр биткойны үнэ 35 мянган ам.доллараас доош унажээ.
CoinMarketCap-ийн мэдээлснээр биткойн 34,969 ам.долларын ханштай байна. Энэ нь өмнөх өдрийнхтэй харьцуулахад 8 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн хамгийн үнэ цэнэтэй криптовалют 40 мянган ам.доллараас доош унасан юм. Украины хямрал ширүүсч байгаа энэ үед Биткоины ханшийн уналт үргэлжилсээр байна.


















