Бизнес эрхлэгч залуус чуулж байна
Тэд бизнес хийхэд тулгарч байгаа гол саад бэрхшээлийг хөрөнгийн эх үүсвэр дутмаг, татвар болон нийгмийн даатгалын шимтгэл дарамт гэж нэрлэлээ.
Мэдээллийн алба

Бизнес эрхлэгч залуус чуулж байна. Тэд бизнес хийхэд тулгарч байгаа гол саад бэрхшээлийг хөрөнгийн эх үүсвэр дутмаг, татвар болон нийгмийн даатгалын шимтгэл дарамт гэж нэрлэлээ.
Манай улсын 21-45 насны залуусын 40 гаруй хувь нь бизнес эрхэлдэг. Ихэнх нь худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, эм, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Одьтань” компани үүсэн байгуулагдаад таван жил болоход нийт орлогыхоо 30 орчим хувийг татвар, шимтгэлд өгчээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал н.Чанцалдулам ингэж ярилаа.
Энэ бүх бэрхшээлээс гадна төрийн байгууллагуудын хяналт, шалгалт бизнесийн үйл ажиллагаанд саад болдог байна. Хоёр дахь жилдээ “Нэг зорилго, нэг бодлого” уриатай болж байгаа энэ чуулганд нийслэлээс гадна 21 аймагт бизнес эрхэлдэг залуус оролцож байна.


















