Бизнес эрхлэгчид сургалтанд хамрагдлаа
Говийн бүсэд усалгаатай газар тариалан, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, орон нутгийн онцлогт тохирсон экологийн хүнсний бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд ус чухал үүрэгтэй.
Мэдээллийн алба

Орон нутгийн онцлогт тохирсон, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах, шинэ техник, технологи нэвтрүүлэх зорилгоор “Говийн бүсэд органик газар тариаланг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн Дорноговь аймагт боллоо.
Говийн бүсэд усалгаатай газар тариалан, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, орон нутгийн онцлогт тохирсон экологийн хүнсний бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд ус чухал үүрэгтэй.
Тиймээс усалгааны ашигтай системийг нэвтрүүлэхэд газар тариаланчид шинэ техник технологийг турших, худалдан авч хэрэглэх зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж эхлээд байна.
Дорноговь аймгийн хэмжээнд газар тариалан эрхлэгч 200 гаруй аж ахуй нэгж, иргэн ажилладгаас ихэнхи хувь нь тарвас тариалдаг байна.
Тарвас хулуу, амтат гуа, нь дулаан их шаарддаг учир говь нутагт тариалахад хамгийн тохиромжтой ургамал гэдгийг тариаланчид ярьж байна.
Дорноговь аймаг нь агропаркаа түшиглэн орон нутгийнхаа онцлогт тохирсон эрүүл хөрсөнд тарьж ургуулах боломжтой хүнсний ургамалыг тарих чиглэлүүдийг газар тариалан эрхлэгчиддээ өгдөг. Цаашид говь нутаг дулааны цаг урттай учраас хүлэмжийн аж ахуйн тариалалтыг хөгжүүлэх, гуаны төрлийн ургамалыг түлхүү тариалж байгаа тариаланчдаа дэмжих бодлого барих юм байна


















