Бизнес эрхлэгчид татварын зөв бодлого, дэмжлэг хэрэгтэй
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дундговь аймагт ажиллах үеэрээ аймгийн бүтээн байгуулалтын төлөвлөгөө болон эхэлсэн ажлуудтай танилцаж, бизнес эрхлэгчид, иргэдтэй уулзалт хийсэн юм. Орон нутгийн хөгжилд онцгойлон анхаарч буй Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн жил гаруйн хугацаанд 16 аймагт ажиллажээ.
Мэдээллийн алба

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дундговь аймагт ажиллах үеэрээ аймгийн бүтээн байгуулалтын төлөвлөгөө болон эхэлсэн ажлуудтай танилцаж, бизнес эрхлэгч, иргэдтэй уулзалт хийсэн юм. Орон нутгийн хөгжилд онцгойлон анхаарч буй Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн жил гаруйн хугацаанд 16 аймагт ажиллажээ.
Бэлэн бүтээгдэхүүн оруулж ирж зарах нь амар бөгөөд ашиг өгөх учраас орон нутагт үйлдвэрлэл хөгжихгүй байна гэж Дундговийн бизнес эрхлэгчид хэллээ. Үйлдвэрлэл явуулахын тулд тоног төхөөрөмж авахаас эхлээд цахилгаан дулаан, цалин хөлсний багагүй хэмжээний урсгал зардал гардаг. Баялаг бүтээхээр зориглосон орон нутгийн бизнес эрхлэгчдээ энэ мэт зардалд сөхрүүлэлгүй өндийлгөхийн тулд татварын зөв зохицуулалт, бодлогын дэмжлэг хэрэгтэй байна гэж тэд хэллээ. Нэмүү өртгийн албан татварыг ялгаатай тогтоох, урамшууллын систем нэвтрүүлэх, урсгал зардлын тодорхой хэсгийг төр хариуцдаг болох зэрэг санаа, шийдлүүдийг ч дуулгалаа.


















